Үйлчилгээний нөхцөл

Бид хэн бэ?

Хамгийн хямд үнээр та бүхэнд програм, тоглоом, Gift Card худалдаж авах үйлчилгээг үзүүлж буй хамт олон

Үйлчилгээний нөхцөл

Keys.mn цахим худалдааны сайт нь “Миборни” ХХК-ийн албан ёсны веб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь тус онлайн веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1. Хэрэглэгч Keys.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

2. Keys.mn веб сайтад байгаа бараанууд дижитал бүтээгдэхүүн бөгөөд захиалагчийн хүлээн зөвшөөрсөн э-мэйл хаягаар бичиг болон зурган хэлбэрээр илгээгдэнэ.

3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Миборни” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

4. Keys.mn вебсайт нь зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

5. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Миборни” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь брэндүүдийн өмч болно. Энэхүү вебсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

6. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Миборни” ХХК бүрэн хариуцна.

7. Хэрэглэгч нь Keys.mn худалдан авалт хийхдээ ашигласан цахим шуудан болон худалдан авсан кодоо бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас учирсан аливаа хохирлыг “Миборни” ХХК хариуцахгүй болно.

8.Хэрэглэгчид бүтээгдэхүүнтэй холбоотой ямарваа нэгэн асуудал учирсан тохиолдолд байгууллага нийлүүлэгчтэй холбогдож асуудлыг 45-60 хоногийн дотор шийдэж өгнө.

9. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Захиалга авах хугацаа:

1. Хэрэглэгч Keys.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.

Захиалга баталгаажилт, буцаалт:

1. Хэрэглэгч зааврын дагуу төлбөрийг банкны картаар төлбөрөө төлбөл төлбөр шууд баталгаажна.

2. Хэрэглэгч зааврын дагуу банкны шилжүүлэг хийсэн тохиолдолд 48 цагийн дотор төлбөр баталгаажна

3. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүн, төлсөн төлбөрөө буцаах боломжгүй.

Хэрэглэгчийн нууцлал

Бид таны нэр болон зургийг фэйсбүүк ашиглан нэвтрэх үед хадгалан авдаг бөгөөд тухайн мэдээлэл нь зөвхөн таны ирээдүйд хийх гүйлгээнд таныг таних зорилгоор ашиглагдах бөгөөд бид бусад гуравдагч этгээдэд хуваалцдаггүй болно.

Хэрэв та өөрийн нэр болон зургийг манай вэбсайтад хэсэг хугацаанд хадгалуулах сонирхолгүй байвал фэйсбүүк нэвтрэлтээс татгалзах боломжтой.

Хэрэв та өөрөө хүсэхгүй тухайн мэдээллийг хадгалуулсан бол манай вэбсайтын холбоо барих хэсэгтэй холбогдон тухайн мэдээллийг устгуулж фэйсбүүк холболтоо салгах боломжтой юм.